Умайн миома эмчилгээ. Төхөөрөмжийн мэсгүй хагалгаа.
- xnrzulb05
- 1월 31일
- 1분 분량
최종 수정일: 9월 5일
고주파용해술 Radio Frequency Ablation (RFA)
Өндөр давтамжтай абляци хагалгаан нь өндөр давтамжтай цахилгаан долгион буюу радиочастотын RE энергийг ашиглан, эд эсийг халж, уусгаж, устгах эмчилгээний арга юм. Энэ нь ихэвчлэн хорт хавдар, өвчин, эмгэгийн эд эсийг эмчлэх зорилгоор ашиглагддаг.
Тэгвэл энэ лазер хагалгаагаар эмэгтэйчүүдийн эмгэг өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Зурагт үзүүлсэн шиг төхөөрөмжийн зүү үтрээгээр дамжин умайн миома, ургацаг, эндометриоз, аденомиоз гэх мэт умайн өвчнийг зүсэлтгүйгээр хатан эмчлэх болно. Хагалгааны явцад тогтмол эхогоор хагалгааны явцыг хянах болно. Бусад мэс заслын аргуудтай харьцуулахад энэ бол маш энгийн өвдөлт багатай хагалгаа юм.
Эдгээр өвчнүүдийг RFA-ын тусламжтайгаар эмчилж умайгаа авах шаардлагагүйгээр эмчилгээ хийгдэх боломжтой.
Энэ хагалгаа нь нөхөн сэргэх хугацаа хурдан мөн цус алдалт, өвдөлт нь бусад мэс засалтай харьцуулахад бага гэдэг нь маш том давуу тал юм.
Тэгвэл заавал RFA хагалгааг хийлгэх хэрэгтэй юу?

Эмнэлэг болон эмч нарын эмчилгээний арга барил өөр өөр байдаг тул өөрт тохирсон хагалгааг хийлгэхийг зөвлөж байна. RFA хагалгааны хувьд өвдөлт бага нөхөн сэргээлт хурдан ч зарим тохиолдолд хагалгаа хийх боломжгүй байдаг Жишээ нь ю: Хэтэрхий том хэмжээтэй, эмчилгээ хийхэд хэцүү байх тохиолдолд хагалгаа хийх боломжгүй байдаг.



댓글