top of page

10см умайн миомааг HIFU эмчлэх боломжтой юу?

Умайн миома нь умайд үүсдэг хоргүй хавдар бөгөөд 3 эмэгтэй тутмын 1т тохиолддог нийтлэг өвчин юм. Ихэнх нь жижиг хэмжээтэй үедээ онц шинж тэмдэг, зовиур байдаггүй ч 10см-аас дээш томрох тусам шинж тэмдэг илэрч эмчилгээ шаардлагатай болдог.
ree
10см миома ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
  • Сарын тэмдэг их, олон өдөр ирэх.
  • Сарын тэмдгийн зовиур бага багаар ихсэх.
  • Хэвлийгээр хатуу зүйл мэдрэгдэх.
  • Байнга шээх, өтгөн хатах.
  • Хэвлий нь дүүрэн, товойж харагдах.
Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл миома томорсны шинж тэмдэг юм.
Энэ үед эхо үзлэг болон MRI-р миомийн байрлал болон хэмжээг шалгуулах шаардлагатай.
HIFU эмчилгээ гэж юу вэ?
HIFU High-Intensity Focused Ultrasound эмчилгээ нь өндөр эрчимтэй төвлөрсөн хэт авиан тусламжтайгаар миомийн эдийг түлж, үхжүүлэн багасгадаг эмчилгээ юм.
ree
10см миомааг HIFU эмчлэх боломжтой юу?
  • 10см миомийг HIFU эмчлэх боломжтой, боломжгүй ч тохиолдол байдаг.

HIFU эмчлэх боломжтой нөхцөл нь:

Умайн миома тоо 3-4ш хэмжээ 7см-ээс бага үед эмчлэх боломжтой бөгөөд 9-10см ч эмчлэх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч HIFU нь биеийн гадна талаас энергийг дамжуулж эмчилдэг эмчилгээ тул хэвлийн нимгэн өөхтэй, цусны урсгал багатай миома эмчлэхэд илүү тохиромжтой байдаг.

HIFU эмчлэх боломжгүй нөхцөл нь:

Умайн миома нь эндометрийн доор байрлалтай, гэдэстэй наалдсан, давсагтай ойрхон байрлалтай. Миома шохойжсон, хэмжээ хэт том бол  HIFU эмчилгээ хийх боломжгүй байдаг.


댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page