top of page

Умайн булчингийн хоргүй хавдар болох миома

Умайн миома гэдэг нь умайн доторх булчингийн эдээс үүссэн, хоргүй хавдар юм. Үүнийг мөн леймиоима гэж нэрэлдэг бөгөөд англиар UTERINE FIBRIOD гэж нэрлэдэг. Миома нь ихэвчлэн 30-50 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Миома нь хүний нүдэнд харагдахгүй жижгээс теннисний бөмбөг шиг том хавдар ч үүсч болох бөгөөд олон тоогоор ургасан байж болно. Манай улсын 3 эмэгтэй тутмын 1-т байдаг маш түгээмэл өвчин юм.

Умайн булчингийн хоргүй хавдар буюу миомын шалтгааны тухайд олон таамаглал байдаг. Гэвч эстроген дааврын хэвийн түвшин өөрчлөгдөх нь миома үүсэх үндсэн шалтгаан болдог.


ree

Умайн миома нь хэд хэдэн төрөлтэй байж болно:

1.          Субсероз миома: Умайн гадаргуу дээрх булчингийн эдээс үүссэн, умайн гадна өсөж буй миома.

2.          Интрамураль миома: умайн хана доторх булчингийн эдээс үүссэн.

3.          Субмукоз миома: умайн хөндийн рүү ургасан миома.



Шинж тэмдэг:

Миома нь ихэвчлэн зовуурьгүй байдаг тул миоматай гэдгээ анзаарахгүй байх нь түгээмэл. Гэвч шинж тэмдэг нь тухайн миомийн зангилааны байрлал болон хэмжээнээс хамаарч янз янз байдаг.

  • Биеийн юм өвдөлттэй ирэх.

  • Биеийн юм их хэмжээгээр ирэх.

  • Шээс ойрхон хүрэх.

  • Ууц нуруу чилж өвдөх.

  • Өтгөн хатах.

  • Төрөлт, ураг тээхэд асуудал үүсэх.


Ховор тохиолдолд миома хэт томорч, маш хүчтэй өвддөг.



Шалтгаан:

  • Удамшил.

  • Дааврын өөрчлөлт.

  • Жирэмслэлт.

  • Инсулины хэмжээ өөрчлөгдөх.

  • Үр хөндөлт хийлгэх эсвэл төрөлт хоорондын зай хэт хол байх зэрэг хүчин зүйлс миома үүсэхэд хүргэж болно.

댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page