Үтрээнээс бор өнгийн ялгадас гарах шалтгаан.
- xnrzulb05
- 6월 23일
- 1분 분량
Үтрээний бор ялгадас нь хэд хэдэн шалтгаантай байдаг ч зарим нь хэвийн зүйл ч зарим тохиолдолд эмчилгээ шаардлагатай байдаг.
Сарын тэмдгийн өмнө болон дараа эсвэл өндгөн эс ялгарах үед бага зэргийн бор өнгийн ялгадас гарах нь хэвийн байж болно. Харин хэмжээ нь ердийнхөөс илүү их, үнэртэй, өнгөтэй гарах нь хэвийн бус бөгөөд эмчилгээ шаардлагатай шинж тэмдэг тул шалтгааныг тогтоох нь чухал байдаг.

Үтрээний бор ялгадас гарах шалтгаан:
Сарын тэмдгийн өмнө болон дараа.
Өндгөн эс ялгарах үед.
Даавраас үүдэлтэй стресс, сарын тэмдгийн өөрчлөлт.
Жирэмснээс хамгаалах эмийн сөрөг нөлөө.
Үтрээний үрэвсэл, умайн хүзүүн үрэвсэл, БЗХӨ, умайн МИОМА, умайн салст зузааралт, полип гэх мэт.
✅ Хэвийн шалтгаанууд:
Сарын тэмдгийн өмнө эсвэл дараа гарах бор ялгадас
Сарын тэмдгийн үлдэгдэл цус гадуур ялгадастай хольж бор туяатай болдог.
1–2 хоног үргэлжлэх бол хэвийн гэж үздэг.
Жирэмслэлтийн эхэн үеийн суулт (имплантацийн цус алдалт)
Үр тогтсоноос хойш 6–12 хоногийн дараа хөнгөн бор ялгадас гарч болно.
Ихэвчлэн 1–2 хоног үргэлжилдэг, бага хэмжээгээр гарна.
⚠️ Эмгэг шинжтэй шалтгаанууд:
Үтрээний үрэвсэл (вагинит)
Үтрээ загатнах, эвгүй үнэртэй байх, хорсох зэрэг дагалдах шинж илэрч болно.
Бактери, мөөгөнцөр, трихомониаз гэх мэт шалтгаантай байж болно.
Умайн хүзүүний шарх (자궁경부미란)
Үтрээний бор эсвэл цустай ялгадас тогтмол гарах, бэлгийн харьцааны дараа цус гарах зэрэг шинж илэрнэ.
Умайн салстын үрэвсэл, эсвэл умайн дотор үрэвсэлт процесс (эндометрит, 자궁내막염)
Доош татсан шинжтэй хэвлийн өвдөлт, халууралт, эвгүй үнэртэй ялгадас дагалдаж болно.
БЗХӨ (жишээ нь: хламиди, гонорея)
Бор, шар, эсвэл ногоон ялгадас; загатнах, хорсох, өвдөлт дагалдана.
Миома, полип, умайн хүзүүний эсийн өөрчлөлт
Умайн дотор ургацаг, хоргүй хавдар (миома), эсвэл эсийн өөрчлөлт (CIN) нь бор ялгадас үүсгэж болно.
Жирэмслэлтийн хүндрэл
Бор цус гарах нь ургийн зулбах дохио байж болох тул жирэмсэн бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.



댓글