Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ?
- xnrzulb05
- 6일 전
- 1분 분량
Үтрээний мөөгөнцөр (Vaginal yeast infection, Candidiasis) гэдэг нь үтрээнд Candida гэдэг мөөгөнцөр хэт олширсноос үүсдэг, эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог халдварын нэг юм.

Яагаад үүсдэг вэ?
Ерөнхийдөө Candida мөөгөнцөр үтрээнд бага хэмжээгээр байж байдаг. Харин дараах үед хэт олширч халдвар үүсгэнэ:
Дархлаа суларсан үед.
Антибиотик удаан хугацаанд уух.
Жирэмслэлт.
Чихрийн шижин.
Дааврын өөрчлөлт (стресс, сарын тэмдэг, жирэмслэлтээс хамгаалах эм).
Чийгтэй, бариу дотуур хувцас удаан өмсөх.
Гол шинж тэмдэг:
Үтрээ загатнах, хорсох.
Цагаан, өтгөн, аарц шиг ялгадас (ихэнхдээ үнэргүй).
Шээх үед хорсох.
Бэлгийн хавьталд ороход өвдөх.
Үтрээ орчмоор улайж, хавагнах.
Яаж оношилдог вэ?
Эмэгтэйчүүдийн үзлэг.
Үтрээний ялгадасны шинжилгээ.
Эмчилгээ:
Мөөгөнцрийн эсрэг лаа, тос.
Амны хөндийн эм (эмчийн заавраар).
-Өөрөө дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Бактерийн вагиноз, БЗДХ-тай андуурагдах магадлалтай.
Урьдчилан сэргийлэх:
Дотуур хувцсаа өдөр бүр сольж, даавуун материал сонгох.
Хэт их саван, угаалга (douching) хийхгүй байх..
Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх.
Дархлаагаа дэмжих (амралт, зөв хооллолт).



댓글