top of page

Хүний хөхөнцөр вирусын (HPV) вакцин гэж юу вэ?

최종 수정일: 3월 21일

Хүний хөхөнцөр вирусын (HPV) вакцин гэж юу вэ?

Хүний хөхөнцөр вирус (HPV) нь бэлгийн замаар дамждаг вирус бөгөөд умайн хүзүүний хавдар, бэлэг эрхтний ургацаг (кондилом), зарим төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.


ree

👉 HPV вакцин нь энэ вирусээс урьдчилан сэргийлэх зориулалттай бөгөөд ялангуяа умайн хүзүүний хавдар, бэлгийн замын ургацаг болон HPV-тай холбоотой бусад хавдруудаас хамгаална.

HPV вакцины төрөл.

Одоогоор дараах 3 төрлийн вакцин байдаг.

1.       Gardasil 4 Quadrivalent HPV vaccine

  • HPV 6, 11, 16, 18 төрлүүдээс хамгаална. 

    16, 18 нь умайн хүзүүн хаврын гол шалтгаан болдог. 

    6, 8 нь бэлгийн үү ургацаг үүсгэдэг.

2.       Gardasil9 (Nonavalent HPV vaccine)

  • HPV 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52, 58 нийт 9 төрлийн хамгаална.

  • Илүү өргөн хамгаалалттай тул илүү үр дүнтэй.

3.       Cervarix (Bivalent HPV vaccine)

  • HPV 16, 18 төрлүүдээс хамгаална.

  • Умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэхэд илүү төрлөрсөн.


Хэн хийлгэх вэ?

🔹Охид, хөвгүүд 9-26нас: Бэлгийн харьцаанд орохоос өмнө хийлгэвэл хамгийн үр дүнтэй. 

🔹Насанд хүрэгчид 27-45нас: Зарим тохиолдолд хийлгэж болно, гэхдээ өмнө нь HPV-тай байсан бол хамгаалах үр нөлөө нь бага байна.  

🔹Эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоёулангийнх нь хийлгэх боломжтой.

Вакцины хэрхэн хийдэг вэ?

💉 2-3 тунгаар тарина.

  • 9-13нас 2тун 6-12 сарын зайтай.

  • 14 болон түүнээс дээш нас 3тун 2, 4-сарын зайтай.

HPV вакцины ач холбогдол.

✅ Умайн хүзүүний хорт хавдраас 90% хамгаална.

✅Бэлгийн үү, ургацаг үүсэхээс сэргийлнэ. 

✅Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг HPV-тай холбоотой хавдруудаас хамгаална. 

✅Дархлаажуулалт нь урт хугацааны хамгаалалттай


HPV вакцин нь умайн хүзүүний хавдар болон бусад HPV-тай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Бэлгийн харьцаанд орохоос өмнө хийлгэх нь хамгийн сайн хамгаалалт болно. Тиймээс 9-26 насандаа хийлгэхийг зөвлөдөг. 😊

 
 
 

댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page