Хүний хөхөнцөр вирус ( HPV) гэж ямар вирус вэ?
- xnrzulb05
- 2월 11일
- 1분 분량
Хүний хөхөнцөр вирус ( HPV) нь арьс болон салст бүрхэвчийг гэмтээдэг вирусийн бүлэг бөгөөд 200 гаруй төрлийн дэд хэвшилтэй. Тэдгээрийн зарим нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг.

Хүний хөхөнцөр вирус( HPV) хэрхэн халдварладаг вэ?
Бэлгийн замаар: Арьс болон салст бүрхэвчийн шууд харьцаагаар үүнд үтрээ, шулуун гэдэс, амын хөндий орно.
Хүний хөхөнцөр вирусийн ( HPV) төрлүүд.
Хүний хөхөнцөр вирус( HPV) нь бага эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй гэсэн хоёр гол бүлэгт хуваагддаг.
Бага эрсдэлтэй төрлүүд
HPV 6,11 зэрэг нь бэлгийн үү, жирийн үү үүсгэдэг.
Өндөр эрсдэлтэй төрлүүд
HPV 16,18, 31, 33, 45, 52, 58 зэрэг нь умайн хүзүүн хорт хавдар, шулуун гэдэс, хоолой, бэлэг эрхтний хавдар үүсгэх эрсдэлтэй.
Ялангуяа 16, 18 нь умайн хүзүүн хорт хавдрын 70%-ийг үүсгэдэг.
Хүний хөхөнцөр вирус( HPV) ямар өвчлөл үүсгэдэг вэ?
Умайн хүзүүн хорт хавдар
Бэлгийн үү
Амны хөндий болон залгиурын хавдар
Шулуун гэдэс, бэлэг эрхтний хавдар

Хүний хөхөнцөр вирусээс( HPV) хэрхэн сэргийлэх вэ?
HPV-ийн эсрэг вакцин хийлгэх
Бэлгэвч хэрэглэх
Тогтмол HPV вирусийн шинжилгээ өгөх
Дархлаагаа дэмжих



댓글