Мэсийн бус аргаар өндгөвчийн уйланхайг эмчлэх арга.
- xnrzulb05
- 5월 28일
- 1분 분량
Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр мэсийн бус аргаар маш олон хагалгааг хийх боломжтой болсон. Өмнө нь уйланхайг өндгөвчтэй нь хамт авдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй өндгөвчөө хадгалж үлдэх боломжтой боллоо.

Тринити эмэгтэйчүүдийн эмнэлэгт өндгөвчийн уйланхайг сүүлийн үеийн эмчилгээний арга болох OVARIAN SCLEROTHERAPY мэсийн бус аргаар эмчилдэг.
OVARIAN SCLEROTHERAPY гэж юу вэ?
OVARIAN SCLEROTHERAPY гэдэг нь өндгөвчийн уйланхайг эмчлэх нэг хэлбэр юм. Энэ нь ихэвчлэн усжсан уйланхай (functional cysts) эсвэл дайвар уутанцарт уйланхай (paraovarian cysts) зэрэг хоргүй, шингэнээр дүүрсэн уйланхайд хийгддэг хаглгаа юм.
OVARIAN SCLEROTHERAPY хагалгааны үйл явц:
Хэт авийн хяналтын доор нарийн зүүг үтрээгээр дамжуулах уйланхай руу орно.
Шингэнийг нь соруулж авна.
Шингэнийг авсны дараа спирт эсвэл склерозант уусмал шахаж уйланхайн дотор хананд дахин шингэн хуримтлагдахаас сэргийлнэ.
Хэсэг хугацааны дараа шахасан уусамлыг гаргаж авдаг.

Хагалгааны өмнө ба дараа:
Зураг1: Хагалгааны өмнөх 5см уйланхай.
Зураг2: Хагалгаа хийгдэж байгаа үе.
Зураг3: Уйланхайн доторх шингэнийг авч спирт "склероз" шингэн шахсан.
Зураг4: Хагалгааны дараа уйланхай бүрэн алга болсон байна.
Хагалгааны давуу тал:
Мэсийн бус, сорви үүсэхгүй.
Амбулаториор буюу эмнэлэгт хэвтэх шаардлагагүй.
Дахин сэдрэх магадлал бага.
Жирэмслэх бүрэн боломжтой.











댓글