Бэлгийн уруул томрох шалтган ба эмчилгээ.
- xnrzulb05
- 7월 17일
- 2분 분량
Таны бэлгийн уруул том эсвэл тэгш бус хэлбэртэй байна уу?
Бэлгийн уруул хөөрхөн болгох мэс засал нь зөвхөн гоо сайхны мэс засал биш бөгөөд зарим тохиолдолд эрүүл мэндэд шаардлагатай тохиолдол ч байдаг.
Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн уруул том, талаар нээлттэй ярилцахад бэлгийн уруул том, тэгш бус хэлбэр, унжсанаас болж сэтгэл санаагаар унаш зовиур ч мэдрэх тохиолдол байдаг. Гэвч ихэнх тохиолдолд үүнийг зөвхөн гоо сайны асуудал гэж бодон эмнэлэгт ханддаггүй эмэгтэйчүүд их байдаг. Гэтэл энэ нь өдөр тутмын амьдрал, ариун цэвэр, бэлгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж болдог тул эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдол олон.

Бэлгийн уруулын тэгш бус хэлбэр гэж?
Бэлгийн уруул хэвийн хэмжээнээс хэт том эсвэл хоёр талын хэмжээ зөрүүтэй байх.
Хувь хүний онцлогоос шалтгаалах ч, хэрэв зовиур, ариун цэвэрт асуудал үүсгэж байвал хэвийн бус төрөлд хамаарна.
Хоёр талын урт зөрүүтэй, эсвэл нэг тал нь гадагш гарсан мэт товгор байх.
Шалтгаан нь юу вэ?
Төрөхөөсөө эхлэн хоёр талын хэмжээ, зузаанд ялгаа байж болно.
Бэлгийн уруулын хөгжил өсвөр нас, жирэмслэлт, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглээ гэх мэт.
Унадаг дугуй, морь унах, дотоожны үрэлт зэрэг.
Арьсны уян хатан чанар буурах, ариун цэвэр сахихад хүндрэл үүсэх.
Төрсний дараах өөрчлөлт.

Бэлгийн уруулын гипертрофи нь зөвхөн гоо сайхны асуудал биш.
Дараах зовиуруудыг дагуулж болно:
Ариун цэврийн хүндрэл | Сарын тэмдгийн үед наалдах, эвгүй үнэр гарах, үтрээний үрэвсэл, давсагны үрэвсэл давтамжтай гарах.
Бэлгийн харьцаанд хүндрэл | Өвдөлт, таашаал буурах.
Хувцас өмсөхөд эвгүй | Дотоож, леггинс өмсөхөд товгор мэдрэгдэх, хэлбэр нь гаднаас харагдах.
Сэтгэлзүйн дарамт | Өөрийн гадаад төрхөд санаа зовох, бэлгийн амьдралд сэтгэлзүйн дарамт мэдрэх.
Бэлгийн уруул засах мэс заслын зорилго үр дүн.
Ариун цэврийн сайжруулалт | Үтрээний үрэвсэл, загатнаа зэрэг дахин давтагдах халдвараас сэргийлэх.
Өвдөлт багасгах | Дасгал, бэлгийн харьцааны үед мэдрэгддэг өвдөлтийг бууруулах.
Хоёр талын тэнцвэрт байдал | Микро зүсэлт, нарийн оёдлоор тэгш хэмтэй болгох.
Сэтгэлзүйн өөртөө итгэх байдал | Гадаад төрхөөс шалтгаалах стрессийг бууруулах.
Гоо сайхны сайжруулалт | Илүү цэвэрхэн, байгалийн хэлбэртэй болгох.



댓글