top of page

Бэлгийн уруул багасгах мэс заслын давуу тал

최종 수정일: 4월 14일


ree

1. Физик зовиурыг арилгах

✅ Тав тухгүй мэдрэмжээс ангижрах – Томорсон бэлгийн бага уруул алхах, гүйх, дасгал хийх, дугуй унах, хэт бариу хувцас өмсөх үед үрэгдэх, өвдөх шалтгаан болдог. Мэс засал хийлгэснээр эдгээр зовиур багасна.
✅ Ариун цэврийг сайжруулах – Том уруул нь нян хуримтлагдах, чийгтэй орчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг тул мөөгөнцөр, үрэвсэл үүсэх магадлал өндөр байдаг. Жижигрүүлснээр эдгээр эрсдэл буурна.
ree

2. Гоо сайхны үр дүн

✅ Жигд, байгалийн хэлбэртэй болох – Бэлгийн бага уруулын хэмжээ, хэлбэрийг тэгш хэмтэй болгож, илүү гоо сайхан харагдуулна.
✅ Өөртөө итгэх итгэл нэмэгдэх – Зарим эмэгтэйчүүд бэлгийн уруулын том хэмжээтэй байдлаас болж сэтгэл зовоодог. Хүссэн хэлбэртэй болсноор өөрийгөө илүү таатай мэдрэх боломжтой.

3. Бэлгийн амьдралд эерэг нөлөөтэй

✅ Бэлгийн харилцааны үед тав тухтай байх – Хэт том уруул нь зарим тохиолдолд таагүй мэдрэмж төрүүлж, өвдөлт үүсгэж болзошгүй. Жижигрүүлснээр энэ асуудал шийдэгдэнэ.
✅ Сэтгэл зүйн ачаалал багасах – Өөрийнхөө биеийг илүү таатай хүлээн авах нь сэтгэл санааны хувьд эерэг нөлөөтэй.

4. Амьдралын чанарыг сайжруулах

✅ Хувцас өмсөхөд тухтай болох – Баруу хувцас, усны хувцас өмсөхөд илүүдэл арьс харагдах, үрэгдэхээс сэргийлнэ.
✅ Өдөр тутмын хөдөлгөөнд саад болохгүй – Илүүдэл арьс багассанаар алхах, гүйх зэрэг хөдөлгөөн хийхэд төвөггүй болно.

댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page