top of page

Аарцагны үрэвсэл....

최종 수정일: 9월 8일

Аарцагны үрэвсэл нь зөвхөн доод хэвлий хэсгээр өвдөлт мэдрэгддэггүй, харин үрэвслийн тархалтаас хамаарч олон хэсгээр өвдөлт илэрч болно.
ree
Өвдөлт илрэх хэсгүүд:
  • Доод хэвлий (хэвлийн доод хэсэг): Хамгийн түгээмэл байрлал, зүүн/баруун тал эсвэл төв хэсэгт өвдөх.
  • Аарцагны төв хэсэг: Умайн эргэн тойронд үрэвсэлтэй үед хүчтэй сарын тэмдгийн өвдөлттэй төстэй өвдөлт.
  • Нуруу, бүсэлхий: Мэдрэлийн цочролоос болж нурууны өвдөлт мэт мэдрэгдэж болно.
  • Цавь, хажуу хэсэг: Өндгөвч, өндгөвчийн гуурсан хоолой хүчтэй үрэвсэхэд өвдөлт цацарч мэдрэгдэнэ.
  • Бэлгийн харьцааны үед: Үтрээний гүн хэсэгт өвдөх (бэлгийн харьцааны өвдөлт)
Аарцагны үрэвсэлтэй хавсардаг шинж тэмдгүүд:
Аарцагны үрэвсэл нь зөвхөн хэвлийн өвдөлтөөр хязгаарлагдахгүй, бүх биеийн шинж тэмдгүүд илэрч болно.
  • Халуурах, дагжин чичрэх.
  • Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах (идээтэй, эвгүй үнэртэй).
  • Хэвийн бус цус алдалт, сарын тэмдгийн мөчлөг алдагдах.
  • Шээх үед зовиур, ойр ойрхон шээх.
  • Хүндэрсэн тохиолдолд үргүйдэлд хүргэж болзошгүй
Эмчилгээ ба арчилгаа.
  • Эхний үе / хөнгөн тохиолдол: Антибиотик уух эмчилгээ, өвдөлт намдаах эм.
  • Дунд болон хүнд хэлбэр: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, судсаар антибиотик тарих
  • Архаг эсвэл дахилттай тохиолдол: Өндгөвчний гуурсан хоолойн наалдац, гэмтэл зэргээс хамаарч мэс заслын эмчилгээ шаардлагатай байж болно.
Аарцагны үрэвсэл – энгийн хэвлийн өвдөлт биш аарцагны үрэвслийг зүгээр л “хэвлийн өвдөлт” гэж андуурч болох ч,эмчилгээгүй удвал эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Хэрэв танд доод хэвлийн өвдөлт эсвэл хэвийн бус ялгадас байнга давтагдаж байвал,аль болох хурдан хугацаанд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай.
 
 
 

댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page