top of page

Үтрээ нарийсгах мэс засал яагаад залуужих болсон бэ?

Хувь хүний сэтгэл ханамж болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нь онцгой ач холбогдолтой бөгөөд эдгээр нь бусад олон хүчин зүйлд нөлөөлдөг. Өнөө үед, ялангуяа 2030 он гэхэд, эмэгтэйчүүд хувийн итгэл үнэмшил, өөрийн үнэлэх үнэлэмжийг эрхэмлэж, бие махбод, сэтгэл зүй сайн сайхан байдалдаа хөрөнгө оруулахад огтхон ч эргэлзэхгүй байна. Ялангуяа хань ижлүүдтэйгээ харилцах харилцааг сайжруулах, эсвэл хувь хүний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хүсэл нь гоо сайхны мэс засал, тухайлбал үтрээ нарийсгах мэс засал хийх сонирхлыг нэмэгдүүлж байгааг судалгаанд дурджээ.


ree

Юуны өмнө залуучуудын  дунд  эмэгтэйчүүдийн  өвчлөл  нэмэгдэж  байгаа  нь  анхаарал татах асуудал болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Стресс, амьдралын хэв маягийн буруу зуршил, таргалалт зэрэг хүчин зүйлсээс үүдэн аарцаг, үтрээний булчин суларч,энэ нь олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэж байгааг судалгаа харуулж байна. Үүнтэй холбоотойгоор үтрээний үрэвсэл, шээс задгайрах зэрэг хүндрэлүүд 20-30 насны эмэгтэйчүүдийн  дунд  нэмэгдэх  хандлагатай  байна. Үүний улмаас үтрээний үйл ажиллагааг сэргээх зорилготой мэс засалд орох залуу өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь анзаарагдаж байна.



Олон нийтийн сүлжээ болон мэдээллийн тархалт гоо сайхны мэс заслын талаар илүү хүртээмжтэй мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж байна. SNS болон онлайн платформууд идэвхэжсэнээр гоо сайхны мэс заслын талаарх туршлага хуваалцах тохиолдол олширч, залуу үеийнхний сонирхол ч улам бүр нэмэгдсээр байна.


Тринити эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, эх бахих эмч доктор Жон-Нан-Хи "Вагинопластик нь зөвхөн гоо зүйн зорилготой бус эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн функциональ эмчилгээ гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч байна" гэж онцлоод, "Ялангуяа залуу үеийнхэн эрүүл мэнд болон амьдралын чанарыг эрхэмлэж байна. Хүн бүр үүнийг үнэлдэг тул урьдчилан сэргийлэх, сайжруулах зорилгоор зөвлөгөө авах тохиолдол олширч байгаа" гэж тайлбарлав.

ree

Тэрээр үтрээ нарийсгах мэс засал хийхдээ хүн бүрийн нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан нарийн онош тавих нь нэн тэргүүний асуудал бөгөөд хангалттай эмнэлзүйн туршлагатай мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх нь чухал" хэмээн онцолсон.


Энэ төрлийн хагалгаа хүн бүрд тохиромжтой эсэхийг тодорхойлохын тулд тухайн хүнд нийцсэн нарийн онош шаардлагатай байдаг. Иймд шууд зөвлөлдөх замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Мөн хагалгаа нь өөрөө мэдрэмтгий бадаг тул хангалттай туршлагатай эмч болон эмнэлгийн багийг сонгох нь зайлшгүй чухал юм.



댓글


Contact Me

108 Dosan-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Монгол ажилтан:

7255-2357

010-9306-8875

  • Facebook
  • Instagram
bottom of page